Хаяг байршил
Нийтлэг асуулт хариулт
Монгол улсын ерөнхий прокурорын газар
Эхлэл
Эрх зүйн туслалцаа

Улсын Ерөнхий прокурорын

2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн

А/26 дугаар тушаалын хавсралт

 Гадаад харилцаа, эрх зүйн туслалцааны

хэлтсийн ажлын чиг үүрэг

Хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд прокурорын байгууллагын гадаад харилцааг хөгжүүлэх, Монгол Улсын нэгдэн орсон олон талт ба хоёр талт олон улсын гэрээ, гадаад улсын прокурорын байгууллагуудтай байгуулсан гэрээг хэрэгжүүлэхэд мэргэжил арга зүйн удирдлагаар хангах,олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй тохиолдолд эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх ажиллагааг хариуцан зохион байгуулах,тогтоол биелүүлэх зорилгоор хүнийг шилжүүлэн авах, шилжүүлэн өгөх, хорих ял шийтгүүлсэн хүнийг харьяат улсад нь ял эдлүүлэхээр шилжүүлэх, Монгол Улсын иргэнийг шилжүүлэн авах ажиллагаатай холбогдсон ажлыг олон улсын гэрээ, хуульд заасан журмын дагуу зохион байгуулж ажиллана.

Энэ ажлын хүрээнд дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

            1. Гадаад улсын ижил төстэй байгууллагатай шууд харилцах, тэдгээр байгууллага болон олон улсын байгууллагатай чиг үүргийн хүрээнд хамтран ажиллах санамж бичиг, хэлэлцээрийн төслийг бэлтгэх,  байгуулах ажлыг зохион байгуулж, биелэлтийг хангах, хамтран ажиллах;

2. Прокурорын байгууллагаас зохион байгуулах олон улсын арга хэмжээг хариуцах;

3. Улсын Ерөнхий прокурор, түүний орлогч болон бусад прокурор, ажилтнуудын  гадаад улсад хийх албан айлчлал, олон улсын арга хэмжээнд оролцох бэлтгэл ажлыг хариуцах;

4. Улсын Ерөнхий прокурорын урилгаар Монгол Улсын прокурорын байгууллагад зочлох гадаадын зочид, төлөөлөгчдийг урих, хүлээн авах, үдэн гаргах ажлыг зохион байгуулах;

5. Прокурор, ажилтнуудаас гадаад улсад урт болон богино хугацааны мэргэшүүлэх сургалтад оролцуулах;

6. Гадаад улсын мэргэжилтнүүдийг урьж прокурор, ажилтнуудад зориулсан сургалт явуулах;

7. Гадаад харилцаа, хамтын ажиллагаа, олон улсын гэрээ, хэлэлцээрийг хэрэгжүүлэх чиглэлээр холбогдох бусад ажлыг хариуцан зохион байгуулах.

            8. Эрх зүйн туслалцааны чиглэлээр гаргасан Улсын Ерөнхий прокурорын тушаалаар баталсан аргачилсан заавар, журмыг хэрэгжүүлж ажиллах;

            9. Гадаад улсын нутаг дэвсгэрт мэдүүлэг авах, үзлэг, нэгжлэг, туршилт хийх, хөрөнгө, орлого хураан авах, шилжүүлэх, буцаан олгох болон мөрдөн шалгах бусад тодорхой ажиллагаа явуулах шаардлагатай эрх зүйн туслалцааны хүсэлтийг гадаад улсын эрх бүхий байгууллагад уламжлах, гүйцэтгэлийг шаардах, хариуг авч хүсэлт тавьсан зохих байгууллагад хүргүүлэх;

10. Гадаад улсын эрх бүхий байгууллагаас Монгол Улсын нутаг дэвсгэрт тодорхой ажиллагаа хийлгэхээр ирүүлсэн эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх хүсэлтийг хүлээн авах, эрх бүхий байгууллагад гүйцэтгүүлэхээр даалгах, гүйцэтгэлд нь хяналт тавих, гүйцэтгэлийг уламжлан хүргүүлэх;

11. Монгол Улсын нутаг дэвсгэрт гадаад улсын иргэд эрүүгийн хэрэгт холбогдон шалгагдаж, баривчлагдсан, албадан саатуулагдсан, шүүхээр шийтгүүлсэн, осол, гэмт хэргийн улмаас амь нас нь хохирсон иргэдийн талаар болон шаардлагатай бусад эрүүгийн хэргийн талаарх асуудлаар холбогдох улсын Элчин сайдын яамтай харилцах;

12. Эрүүгийн хэрэгт эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх асуудлаар Гадаад харилцааны яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, гадаад улсын холбогдох байгууллагатай зөвлөлдөх уулзалт зохион байгуулж, харилцан мэдээлэл солилцож хамтран ажиллах;

13. Эрх зүйн туслалцааны хүсэлтийг боловсруулах, илгээхтэй холбоотой асуудлын талаар сургалт зохион байгуулах, мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах

14. Эрх зүйн туслалцааны хүсэлтийн цахим бүртгэл, аргачилсан зааврыг боловсронгуй болгох чиглэлээр санал боловсруулж, холбогдох хэлтэстэй хамтран ажиллах, эрх зүйн туслалцааны хүсэлттэй холбогдсон мэдээллийн сантай байх, бусад хуулийн байгууллагатай холбогдох мэдээллийг харилцан солилцох;

15. Улсын Ерөнхий прокурорын газраас гадаад улсад илгээх албан бичгийн орчуулгыг хийх;

16. Эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэхтэй холбогдсон бусад ажиллагаа.

17. Тогтоол биелүүлэх зорилгоор хүнийг шилжүүлэн авах, шилжүүлэн өгөх,хорих ял шийтгүүлсэн хүнийг харъяат улсад нь ял эдлүүлэхээр шилжүүлэх, Монгол Улсын иргэнийг шилжүүлэн авах асуудлаар гаргасан гаргасан Улсын Ерөнхий прокурорын тушаалаар баталсан аргачилсан заавар, журмыг хэрэгжүүлж ажиллах;

18. Тогтоол биелүүлэх зорилгоор хүнийг шилжүүлэн авах, шилжүүлэн өгөх, хорих ял шийтгүүлсэн хүнийг харъяат улсад нь ял эдлүүлэхээр шилжүүлэх, Монгол Улсын иргэнийг шилжүүлэн авах асуудлаар гаргах Улсын Ерөнхий прокурорын шийдвэрийн төслийг боловсруулах;

19. Монгол Улсын нутаг дэвсгэрт гэмт хэрэг үйлдээд гадаад улсад гарсан Монгол Улсын иргэнийг гадаад улсад эрэн сурвалжлах, шилжүүлэн авах болон гадаад Улсын нутаг дэвсгэрт гэмт хэрэг үйлдсэн Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа гадаад улсын харъяат иргэнийг шилжүүлэн авах тухай хүсэлтийг хүлээн авч хууль, олон улсын гэрээнд заасан журмын дагуу шийдвэрлэх;

20. Гэмт хэрэг үйлдсэн хүнийг шилжүүлэн авах, шилжүүлэн өгөх ажиллагааг Улсын Ерөнхий прокурорын зөвшөөрлийн үндсэн дээр удирдан зохион байгуулах;

21. Гадаад улсад хорих ял эдэлж байгаа Монгол Улсын харъяат иргэн, эсхүл Монгол Улсад хорих ял эдэлж байгаа гадаад улсын харъяат иргэнээс эх орондоо ялаа үргэлжлүүлэн эдлэх талаар гаргасан хүсэлтийг хүлээн авч, холбогдох гэрээ, хэлэлцээр, хууль тогтоомжийн дагуу хянаж,  Улсын Ерөнхий прокурорт танилцуулан хууль,олон улсын гэрээнд заасан журмын дагуу шийдвэрлэх;

22. Гадаад улсын шүүхийн шийдвэрийг биелүүлэх ажиллагааг хууль, олон улсын гэрээнд заасан журмын дагуу шийдвэрлүүлэх;

23. Дээрх ажиллагаатай холбогдсон бусад ажлыг гүйцэтгэх.

Санал асуулга
Статистик мэдээ
Веб статистик
2017.12.01-ний өдрөөс хойш
Өнөөдөр
64
Өчигдөр
100
7 хоногт
1864
Сүүлийн сард
10526
Сүүлийн жилд
79573
Нийт хандалт
79573