Хаяг байршил
Нийтлэг асуулт хариулт
Монгол улсын ерөнхий прокурорын газар
Эхлэл
Сургалт, судалгааны төв

Улсын Ерөнхий прокурорын

2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн

А/26 дугаар тушаалын хавсралт

 

 Сургалт, судалгааны төвийн ажлын чиг үүрэг

            Сургалт, судалгааны төв нь прокурорын байгууллагын хэмжээнд шинээр томилогдох прокурор, туслах ажилтныг сургах, прокурор, ажилтныг давтан сургах, тэдний мэргэжлийн ур чадвар, гадаад хэлний мэдлэгийг дээшлүүлэх, гэмт хэргийн шалтгаан, нөхцлийг судлах зорилгоор суурь болон хавсарга, онол арга зүйн судалгаа хийх, эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулах, мэргэжлийн уралдаан, тэмцээн зохиох зэрэг ажлуудыг хариуцан гүйцэтгэнэ.

            Энэ ажлын хүрээнд дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ. Үүнд:

            1. Прокурор, ажилтнуудад зохион байгуулах сургалтын хөтөлбөрийг боловсруулан Улсын Ерөнхий прокурорын дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн батлуулж хэрэгжүүлэн ажиллах;

2. Прокурор, ажилтнуудын дунд зохион явуулах анхан, үргэлжилсэн шатны болон давтан, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэхтэй холбоотой сургалтын төлөвлөгөөг жил бүрийн эхний сард багтаан Улсын Ерөнхий прокурорын орлогчоор батлуулан хэрэгжүүлэх;

3. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд заасны дагуу сургалтын хөтөлбөрийг боловсруулан магадлан итгэмжлүүлсний үндсэн дээр тухайн сургалтыг дангаараа болон бусад байгууллагуудтай хамтран зохион байгуулах;

4. Прокурор, ажилтнуудад гадаад хэлний мэдлэгийг олгох, удирдах арга барилд сургах зэргээр мэргэжлийн бус сургалтуудыг зохион байгуулах;

5. Прокурор, ажилтнууд, эрх зүйч, хууль зүйн сургуулийн оюутнуудад ном, сэтгүүл, судалгааны материал уншиж, судлах номын сангийн үйлчилгээ үзүүлэх;

6. Эрдэм шинжилгээний болон олон улсын бага хурал зохион байгуулах, бусад орны прокурорын байгууллагын эрдэм шинжилгээний болон сургалтын байгууллагатай хамтран ажиллах, туршлага судлах;

7. Прокурорын байгууллагын хэмжээний сургагч багш бэлтгэх;

8. Шүүгч, өмгөөлөгч, цагдаагийн ажилтан, хууль сахиулагч нарт зориулж эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилт, прокурорын байгууллагын чиг үүрэг, хяналтын ажлын чиглэлээр төлбөртэй болон төлбөргүйгээр сургалт зохион байгуулах;

9. Прокурор, ажилтнууд, түүнчлэн хуульчид, хууль зүйн сургуулийн оюутнуудыг хамарсан мэргэжлийн уралдаан, тэмцээн зохион явуулах;

10. Прокурорын хяналтын үйл ажиллагаа, эрүүгийн хууль тогтоомжийг боловсронгуй болгох чиглэлээр онол арга зүйн судалгаа хийх;

11. Эрдэм шинжилгээний бусад байгууллага, хууль зүйн их, дээд сургуулиуд болон бусад байгууллагатай хамтран ажиллах;

12. Гэмт хэргийн шалтгаан, нөхцлийг судлах зорилгоор суурь болон хавсарга судалгаа хийх;

13. Сургалтын модуль, гарын авлага, зөвлөмж, материал боловсруулах, ном, товхимол гаргах;

14. Хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар судалгаа, дүн шинжилгээ хийх, эрдэм шинжилгээний өгүүлэл, нийтлэл, бүтээл гаргах;

15. Олон улсын болон гадаадын зарим орны криминологийн судалгааны төвтэй хамтарч ажиллах, арга барилыг судлах, судалгааны арга зүйг нэвтрүүлэх;

16. Хууль тогтоомж, Улсын Ерөнхий прокурорын тушаал, түүгээр баталсан заавар, журмаар хариуцуулсан бусад чиг үүргийг хэрэгжүүлэх.

Санал асуулга
Статистик мэдээ
Веб статистик
2017.12.01-ний өдрөөс хойш
Өнөөдөр
62
Өчигдөр
71
7 хоногт
1309
Сүүлийн сард
5461
Сүүлийн жилд
98894
Нийт хандалт
98894