Хаяг байршил
Нийтлэг асуулт хариулт
Монгол улсын ерөнхий прокурорын газар
Эхлэл
УЕПГ-ын Тамгын газар

Тамгын газрын ажлын чиг үүрэг

            Прокурорын байгууллагын үйл ажиллагааг нэгдмэл төвлөрсөн удирдлагаар хангах үүднээс хүний нөөц, захиргаа, дотоод ажил, төсөв, санхүү, аж ахуй, хууль тогтоомжид заасан хангалт, үйлчилгээ, төрийн албан хэрэг хөтлөлт, хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах асуудал, прокурор, ажилтны нийгмийн асуудлын талаар бодлого боловсруулах, шийдвэрлүүлэх, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж, биелэлт, үр дүнг тооцож ажиллана.

            Энэ ажлын хүрээнд дараах ажлыг хийж гүйцэтгэнэ:     

1. Улсын Ерөнхий прокурорын газрын жилийн ажлын үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулж Улсын Ерөнхий прокурорын дэргэдэх Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулах, биелэлтийг тооцох;

            2. Прокурорын байгууллагын хүний нөөцийн бодлого, хөгжлийн асуудлыг хариуцаж, боловсон хүчний нөөц бүрдүүлэх, прокурор, ажилтныг чадваржуулах ажлыг зохион байгуулах;

            3. Прокурорын байгууллага, прокурор, ажилтнуудын үйл ажиллагаатай холбоотой Монгол Улсын хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулах, биелэлт, үр дүнг тооцох;

4. Улсын Ерөнхий прокурорын дэргэдэх зөвлөлийн хуралдааны бэлтгэл ажлыг хангаж, түүнээс гарсан шийдвэрийг хэрэгжүүлэх, биелэлтэнд хяналт тавих;

5. Захиргаа, үйлчилгээний ажилтнуудын ажлыг удирдлагаар хангаж, ажлын үр дүнг тооцох, тус газарт ажиллаж байгаа прокурор, ажилтнуудыг ажлын байранд үүрэг гүйцэтгэх нөхцөл, боломжийг бүрдүүлж өгөх ажлыг хариуцах;

6. Улсын Ерөнхий прокурорын газрын үйл ажиллагаанд албан хэрэг хөтлөлттэй холбоотой хууль тогтоомж, заавар, журам, дүрмийн хэрэгжилтийг хангуулах;        

7. Авлигатай тэмцэх тухай хууль болон түүнд нийцүүлэн эрх бүхий байгууллагаас гаргасан заавар, журмын хэрэгжилтийг прокурорын байгууллагын хэмжээнд хангах, прокурор, ажилтнуудын хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг тогтоосон хугацаанд нь гаргуулж, холбогдох мэдээ, тайланг нэгтгэн хууль, журмаар тогтоосон хугацаанд нь эрх бүхий байгууллагад хүргүүлэх ажлыг нэгтгэн зохион байгуулах;

8. Төсөв, санхүү, хөрөнгө оруулалт, тендерийн үйл ажиллагаа, аж ахуй, хангалт, үйлчилгээ, прокурорын байгууллага, ажилтны цалин хөлс, ажиллах нөхцөл боломж, нийгмийн баталгаатай холбоотой асуудлаар Улсын Ерөнхий прокурорыг мэдээ, мэдээллээр хангах, түүнээс энэ чиглэлээр гаргах удирдлагын баримт бичгийн төслийг бэлтгэх, батлуулах, хэрэгжилтийг хангах, биелэлт, үр дүнг тооцох ажлыг зохион байгуулах;

9. Монголын Прокуроруудын холбооны Сургалт, амралтын төвийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх;

10. Прокурорын байгууллагын үйл ажиллагаанд Төсвийн тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан бусад шийдвэрийн хэрэгжлтийг хангах ажлыг хариуцах;

11. Прокурорын байгууллагын үйл ажиллагаа, хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах албаараа дамжуулан олон нийтэд сурталчлах;

12. Улсын Ерөнхий прокурорын газрын зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдээс боловсруулсан удирдлагын баримт бичгийн болон албан бичгийн төслийг хянан үзэж байх;

13. Улсын Ерөнхий прокурорын тушаал, удирдлагын баримт бичиг боловсруулах ажлыг зохион байгуулах, хэрэгжилтэд хяналт тавих;

14. Ажлын чиг үүргийн хүрээнд аймаг, нийслэл, тээвэр, дүүрэг, сум, сум дундын прокурорын газруудыг удирдлага, зохион байгуулалтаар хангах;

15. Прокурорын байгууллага, прокурор, ажилтнуудад үйлчлэх автомашины техникийн бэлэн байдлыг хангуулах, автопарк шинэчлэлтийн талаар асуудал боловсруулж зохих журмын дагуу шийдвэрлүүлэх;

16. Прокурорын байгууллагын үйл ажиллагаа, гэмт хэргийн талаар хэвлэл, мэдээллийн хэрэгслээр гарсан гомдол, мэдээллийг Улсын Ерөнхий прокурор, түүний орлогч, туслах прокурор нарт танилцуулж, түүний мөрөөр хийсэн ажлын дүнг олон нийтэд тухай бүр нь мэдээлэх;

17. Байгууллагын цахим хуудасны баяжилт, хөдөлгөөнийг Гэмт хэрэг, зөрчлийн бүртгэл, дүн шинжилгээний төвтэй хамтран хариуцаж, зохион байгуулах;

18. Прокурорын байгууллагын үйл ажиллагааны талаар хэвлэл, мэдээллийн хэрэгслээр гарсан мэдээ мэдээллийг хагас, бүтэн жилээр судалж, дүн шинжилгээ хийх;

19. Харьяа прокурорын газрууд хэвлэл, мэдээллийн байгууллагатай хэрхэн хамтарч  ажиллаж байгаа болон үйл ажиллагаагаа олон нийтэд хэрхэн танилцуулж сурталчилж байгаа, цаашид анхаарах асуудлын талаар арга зүйн зөвлөгөө  өгөх;

20. Хууль тогтоомж, Улсын Ерөнхий прокурорын тушаал, түүгээр баталсан заавар, журмаар хариуцуулсан бусад чиг үүргийг хэрэгжүүлэх;

 

 

 

 

Санал асуулга
Статистик мэдээ
Веб статистик
2017.12.01-ний өдрөөс хойш
Өнөөдөр
64
Өчигдөр
100
7 хоногт
1864
Сүүлийн сард
10526
Сүүлийн жилд
79573
Нийт хандалт
79573