Хаяг байршил
Нийтлэг асуулт хариулт
Монгол улсын ерөнхий прокурорын газар
Эхлэл
Гэмт хэрэг, зөрчлийн бүртгэл, дүн шинжилгээний төв

Улсын Ерөнхий прокурорын

2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн

А/26 дугаар тушаалын хавсралт

Гэмт хэрэг, зөрчлийн бүртгэл, дүн шинжилгээний

төвийн ажлын чиг үүрэг

 

Прокурорын байгууллагын үйл ажиллагаа, удирдамжийн баримт бичгийн хэрэгжилтэнд дүн шинжилгээ хийж, дүнг Улсын Ерөнхий прокурорт танилцуулах, цахим мэдээллийн систем, мэдээлэл дамжуулах сүлжээний ажиллагаа, чиг үүргийн хүрээнд мэдээллийн сангийн нууцлал, аюулгүй байдлыг хангах, харъяа прокурорын газруудын удирдлага, зохион байгуулалтын ажлыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж ажиллана.

Энэ ажлын хүрээнд дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

1. Удирдлага, зохион байгуулалтын ажлын чиглэлээр гаргасан Улсын Ерөнхий прокурорын тушаалаар баталсан аргачилсан заавар, журмыг прокурорын байгууллагын хэмжээнд хэрэгжүүлэх, зохион байгуулалтын холбогдох арга хэмжээ авах;

2. Ажлын чиг үүргийн хүрээнд прокурорын байгууллагын үйл ажиллагааны зорилго, бодлого чиглэлийг тодорхойлсон Улсын Ерөнхий прокурорын шийдвэр, удирдамжийн баримт бичгийн төслийг бэлтгэх, энэ чиглэлээр бусад нэгжээс бэлтгэсэн төсөлд санал өгөх;

3. Прокурорын байгууллагын үйл ажиллагаатай холбоотой хууль тогтоомж, олон улсын гэрээ, хэлэлцээр, Монгол Улсын Ерөнхий прокурорын тушаал, түүгээр баталсан журам, зааврыг системчлэх, тэдгээрээр сан бүрдүүлэх, тэдгээрт нэмэлт, өөрчлөлт оруулах, боловсронгуй болгох шаардлагыг судлан үзэж, шийдвэрлүүлэхтэй холбоотой санал, төсөл бэлтгэх;

4. Прокурорын байгууллагын ажлын дүн мэдээ, тайланг нэгтгэн боловсруулж, үнэлэлт дүгнэлт өгөх, цаашид авах арга хэмжээг тодорхойлж, Улсын Ерөнхий прокурорын дэргэдэх Зөвлөлийн хуралдаанд танилцуулах;

5. Харъяа прокурорын газруудын үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийж, дүгнэлт өгөх, тэдгээрээс ирүүлсэн саналын дагуу холбогдох шалгалт, судалгааг дангаараа болон бусад хэлтсүүдтэй хамтран хийж, дүнг Улсын Ерөнхий прокурор, түүний орлогч нарт танилцуулах, шаардлагатай тохиолдолд Улсын Ерөнхий прокурорын дэргэдэх Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэх;

6. Шалгалт, судалгаа, мэдээ тайлан, цахим бүртгэлд хийсэн дүгнэлтэнд үндэслэн шаардлагатай бол харъяа прокурорын газруудад хэрэгжүүлэх ажлын талаар чиглэл, зөвлөмж хүргүүлэх, Улсын Ерөнхий прокурорын үүрэг, даалгаврын төслийг боловсруулах;

7. Прокурорын байгууллагын төлөвлөлтийг оновчтой болгох, доголдож буй ажил, тулгарч буй асуудлуудыг засаж сайжруулах, боловсронгуй болгох, арга замыг тодорхойлох;

8. Прокурорын байгууллагын цахим мэдээлэл, мэдээллийн систем, мэдээлэл дамжуулах сүлжээний тасралтгүй ажиллагаа, мэдээллийн сангийн нууцлал, аюулгүй байдлыг хангах, энэ чиглэлээр Хяналт шалгалт, дотоод аюулгүй байдлын хэлтэстэй хамтран ажиллах;

9. Програм хангамж, техник, тоног төхөөрөмжийн эвдрэл гэмтлийг засварлах, тохиргоо хийх, холбогдох үйлчилгээг үзүүлэх;

10. Байгууллагын цахим хуудасны өдөр тутмын үйл ажиллагааг Тамгын газартай хамтран хариуцаж, мэдээлэл оруулах, мэдээллийг баяжуулах, боловсронгуй болгох ажпыг хариуцан зохион байгуулах;

11. Улсын Ерөнхий прокурорын тушаал, удирдамжийн баримт бичгийн жагсаалтыг серверт байрлуулах, өөрчлөлт, шинэчлэлтийг тухай бүр тусгаж байх;

12. Програм хангамж, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлын харьцуулалтын талаар судалгаа хийх;

13. Прокурорын байгууллагаас гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хийх ажлыг судалж төлөвлөн хэрэгжилтийг хангах;

14. Хууль тогтоомж, Улсын Ерөнхий прокурорын тушаал, түүгээр баталсан заавар, журмаар хариуцуулсан бусад чиг үүргийг хэрэгжүүлэх.

Санал асуулга
Статистик мэдээ
Веб статистик
2017.12.01-ний өдрөөс хойш
Өнөөдөр
130
Өчигдөр
208
7 хоногт
2512
Сүүлийн сард
10399
Сүүлийн жилд
112329
Нийт хандалт
113081