Хаяг байршил
Санал хүсэлт
Нийтлэг асуулт хариулт
Монгол улсын ерөнхий прокурорын газар
Холбоо барих
Зөрчлийн тухай хуульд хүн, хуулийн этгээдэд торгох шийтгэл оногдуулахдаа “...нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заажээ. Энэ нь хэдэн төгрөг гэсэн үг вэ? Зөрчил тус бүрт хэмжээг өөрөөр тооцох уу? Хариулт:

Зөрчлийн тухай хуулийн 3.4 дүгээр зүйлд торгох шийтгэлийн талаар дэлгэрэнгүй зааж өгсөн байгаа. Торгох шийтгэл гэдэг нь Зөрчлийн тухай хуулийн тусгай ангид заасан хэмжээгээр эрх бүхий албан тушаалтнаас мөнгөн төлбөр оногдуулахыг хэлнэ.

Зөрчлийн тухай хуулийн 3.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг торгуулийн нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна. Тухайлбал: Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.3 дугаар зүйлд “Хүний биед хохирол учруулахгүйгээр халдаж зодсон бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан нь хүнийг 100000 төгрөгөөр /100 нэгж x 1000 төг = 100000 төг/ торгоно гэсэн үг юм.

 

Санал асуулга
Веб статистик
2017.12.01-ний өдрөөс хойш
Өнөөдөр
133
Өчигдөр
185
7 хоногт
1465
Сүүлийн сард
4239
Сүүлийн жилд
79980
Нийт хандалт
172603