Прокурорын зэрэг дэв Прокурор нь төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх, төрийн хууль цаазын шадар зөвлөх, хууль цаазын тэргүүн зөвлөх, хууль цаазын шадар зөвлөх, хууль цаазын итгэмжит зөвлөх, хууль цаазын ахлах зөвлөх, хууль цаазын зөвлөх, хууль цаазын дэд зөвлөхийн зэрэг дэвтэй байдаг.

Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх, төрийн хууль цаазын шадар зөвлөхийн зэрэг дэвийг Монгол Улсын Ерөнхийлөгч, бусад зэрэг дэвийг албан тушаалын ангилал, прокуророор ажилласан хугацаа, мэргэшсэн байдал, ур чадварыг үндэслэн Улсын Ерөнхий прокурор олгодог.

Прокурор дүрэмт хувцастай ба прокурорын зэрэг дэвийг тусгасан ялгах тэмдэгтэй байдаг.