Гэмт хэрэг, зөрчлийн улмаас төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн, хохирол учирсан тохиолдолд төрийн байгууллагын хүсэлт, өөрийн санаачилгаар иргэн, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох, эрх бүхий албан тушаалтны буруутай үйл ажиллагаа, шийдвэрийн улмаас төр, нийтийн ашиг сонирхолд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх, гэм хорыг арилгах чиглэлээр төрийн холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах, иргэн, захиргааны эрх зүйн салбар харилцаанд болон зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцож буй прокурорыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах ажлыг хариуцдаг.