Прокурорын байгууллагын гадаад харилцааг хөгжүүлэх, гадаад сургалтыг зохион байгуулах, Монгол Улсын нэгдэн орсон олон талт ба хоёр талт олон улсын гэрээ, гадаад улсын прокурорын байгууллагатай байгуулсан гэрээний хэрэгжилтийг хангах, эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, ялтан шилжүүлэн өгөх, шилжүүлэн авахтай холбогдсон ажиллагааг олон улсын гэрээ, хуульд заасан журмын дагуу зохион байгуулах, харьяа прокурорын газрын прокурорт мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх ажлыг хариуцна.