УЛСЫН ЕРӨНХИЙ ПРОКУРОРЫН ДЭРГЭДЭХ ЗӨВЛӨЛ 

Улсын Ерөнхий прокурорын дэргэдэх Зөвлөл нь Монгол Улсын Үндсэн хууль, Прокурорын тухай хуульд заасан чиг үүргийн хэрэгжилтийг хангах зорилгоор прокурорын байгууллагын үйл ажиллагааг нэгтгэн зохион байгуулах, удирдахтай холбогдсон үндсэн асуудлуудыг шийдвэрлэхэд Монгол Улсын Ерөнхий прокурорт зөвлөх чиг үүрэгтэй. 

           Улсын Ерөнхий прокурорын 2019 оны А/35 дугаар тушаалаар зөвлөлийн бүрэлдэхүүнийг 11 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр шинэчлэн томилсон. Улсын Ерөнхий прокурорын хоёр орлогч, Хэрэг эрхлэх газрын дарга, Улсын Ерөнхий прокурорын туслах прокурор буюу хэлтсийн дарга нар, Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурор нь зөвлөлийн гишүүд байна.

           Зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан бөгөөд хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ:

Прокурорын байгууллагын удирдлага, зохион байгуулалт, бүтэц, орон тоо, хүний нөөцтэй холбоотой асуудал;

Прокурорын байгууллагын хөрөнгө санхүү, төсөв, жилийн ажлын тайлан, төлөвлөгөө, түүний биелэлт, төсөл, хөтөлбөр;

Хууль тогтоомжийн төсөлд өгөх санал, Улсын Ерөнхий прокурорт хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд батлах нийтээр дагаж мөрдөх болон прокурорын байгууллагад хэрэгжих хэм хэмжээ тогтоосон эрх зүйн баримт бичгийн төсөл;

Прокурорын байгууллагын үйл ажиллагаатай холбоотой хууль тогтоомж, эрх зүйн баримт бичгийн хэрэгжилтийн байдал;

Улсын Ерөнхий прокурорын удирдамжаар хийгдсэн шалгалт, судалгааны дүн;

Шагнал урамшуулал, прокурор, ажилтнуудын нийгмийн асуудал;

Бусад.