ПРОКУРОРЫН МЭРГЭЖЛИЙН ЗӨВЛӨЛ

Прокурор нь хуулиар хүлээсэн үүргээ мэргэжлийн түвшинд хараат бус, шударгаар гүйцэтгэхийн тулд хууль зүйн өндөр мэдлэгтэй, ур чадвартай байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 11 дүгээр зарлигийн нэгдүгээр хавсралтаар “Прокурорын мэргэжлийн дүрэм”, хоёрдугаар хавсралтаар “Прокурорын мэргэжлийн зөвлөлийн ажиллах журам”-ыг тус тус баталсан.

           Улсын Ерөнхий прокурорын 2019 оны А/32 дугаар тушаалаар прокурорын мэргэжлийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчилж, зөвлөлийн дарга, 10 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр томилсон.

    Прокурорын мэргэжлийн зөвлөл нь прокурорын мэргэжлийн уйл ажиллагаатай холбоотой дараах хүсэлтийг үндэслэн шалгах, дүгнэлт гаргах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

  1. прокурор мэргэжлийн үйл ажиллагааны алдаа гаргасан эсэх талаар дүгнэлт гаргуулахаар дээд шатны прокуророос ирүүлсэн хүсэлт;
  2. хяналтын ажлын алдаа гаргасан үндэслэлээр жилд 3 буюу түүнээс дээш удаа сахилгын арга хэмжээ авагдсан прокурорыг тухайн албан тушаалд, эсхүл прокурорын үүрэгт ажилд тэнцэх эсэх талаар дүгнэлт гаргуулахаар дээд шатны прокуророос ирүүлсэн хүсэлт;
  3. өөрийн гаргасан шийдвэрийг үндэслэлтэй гэж үзэж, тухайн шийдвэрийн талаар Мэргэжлийн зөвлөлийн дүгнэлт гаргуулахаар ируулсэн прокурорын хүсэлт.